Шадар сайд, хотын даргын зөрчил хийн хоолой юу, хойш харсан уулын ам уу?!

УИХ-ын нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх эсэх бужигнаантай зэрэгцэн Д.Сумъяабазар, С.Амарсайхан нар бие бие рүүгээ “чулуу” нүүлгэлцсэн өдрүүд өнгөрч байна. НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт гэхэд л хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах санал гаргаснаар өнгөрөгч долоо хоног дууссан. Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор 2012 оноос эхлэн ажиллаж байгаад 2020 оны Орон нутгийн сонгуулиар НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон тэрбээр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг хуралдаа ирдэггүй, ажил хийдэггүй хэмээн хатуухан шүүмжлэв. Нэг ардчилал клубын гишүүнчлэлтэй Т.Батцогт Монголын цахим спорт тоглоомын холбоо төрийн бус байгууллагыг Д.Пүрэвдаваагийн хамт эзэмшдэг гэдгийг олон нийт мэдэх биз. Тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилладаг Э.Хатанбаатар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын … Continue reading Шадар сайд, хотын даргын зөрчил хийн хоолой юу, хойш харсан уулын ам уу?!